Skip to main content
← Нүүр

Нууцлалын бодлого

Бид ямар мэдээлэл цуглуулж, юунд ашиглаж, хэнтэй хуваалцдаг вэ.

Хувилбар 1.0 · Шинэчилсэн 2026-08-11

1. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ

  • И-мэйл хаяг — нэвтрэх код, eSIM хүргэх, захиалгын мэдэгдэл илгээхэд (заавал)
  • Гар утасны дугаар — захиалга холбох, аялалын үеийн шуурхай дэмжлэгт (заавал)
  • Утасны загвар — eSIM дэмждэг эсэхийг шалгахад
  • Захиалгын мэдээлэл — багц, үнэ, төлбөрийн төлөв
  • eSIM-ийн техникийн мэдээлэл — ICCID, төлөв, дата хэрэглээ
  • Банкны данс ба дансны эзний нэр — ЗӨВХӨН буцаалт хүссэн тохиолдолд
  • IP хаяг ба хөтчийн мэдээлэл — сешн хамгаалах, хүсэлтийн хязгаар тогтооход
  • Гуравдагч платформын (Google, Facebook) данстай ОГТ холбогддоггүй

2. Юунд ашигладаг вэ

  • eSIM хүргэх, захиалгыг гүйцэтгэх
  • Дэмжлэг үзүүлэх, гомдол шийдвэрлэх
  • Луйвар, урвуулан ашиглалтаас сэргийлэх
  • Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх (санхүүгийн бүртгэл)
  • Таны мэдээллийг зар сурталчилгааны зорилгоор ГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭД ЗАРАХГҮЙ

3. Хэнтэй хуваалцдаг вэ

  • eSIM нийлүүлэгч — eSIM гаргуулахад шаардлагатай хамгийн бага мэдээлэл
  • Төлбөрийн байгууллага — төлбөр боловсруулахад
  • И-мэйл ба SMS хүргэх үйлчилгээ — мэдэгдэл илгээхэд
  • Эрх бүхий байгууллага — хуулийн үндэслэлтэй шаардлагын дагуу

4. Хэр удаан хадгалдаг вэ

  • Нэвтрэх код — 10 минут, ашиглагдсаны дараа шууд хүчингүй
  • Нэвтрэлтийн сешн — 30 хоног, эсвэл гарах хүртэл
  • Захиалга ба eSIM-ийн бүртгэл — санхүүгийн бүртгэлийн шаардлагын хугацаанд
  • Буцаалтын банкны мэдээлэл — тухайн буцаалт хийгдэж дуустал

5. Таны эрх

  • Өөрийн мэдээллээ харах — «Миний eSIM-үүд» хуудсанд
  • Дансаа устгуулах хүсэлт гаргах
  • Мэдээллээ засуулах, залруулах
  • Мэдэгдэл хүлээн авахаас татгалзах

6. Хамгаалалт

  • Нэвтрэлтийн токен, нэвтрэх код нь өгөгдлийн санд шифрлэгдсэн (hash) хэлбэрээр л хадгалагдана
  • И-мэйл, утас, eSIM-ийн код нь програмын логт бүтнээр бичигддэггүй
  • Дэлгэц дээр eSIM-ийн код маскчилагдаж харагдана
  • Холболт бүр шифрлэгдсэн (HTTPS)

7. Күүки

  • Нэвтрэлтийн сешн — та нэвтэрсэн эсэхийг санахад (заавал)
  • Харагдацын тохиргоо — цайвар/бараан горим санахад
  • Зар сурталчилгааны хянагч күүки ашигладаггүй

8. Нэвтрэлт ба дансаа устгуулах

Нэвтрэхэд нууц үг шаардлагагүй — и-мэйл хаяг руу тань нэг удаагийн код илгээнэ. Бүртгүүлэхэд и-мэйл хаяг ба утасны дугаар хоёулаа шаардлагатай.

  • Google, Facebook болон бусад гуравдагч платформоор нэвтрэх боломж БАЙХГҮЙ
  • Тэдгээр платформ руу таны худалдан авалтын мэдээллийг илгээхгүй
  • Дансаа бүрмөсөн устгуулахыг хүсвэл дэмжлэгтэй холбогдоно уу.
  • Захиалга, төлбөр, буцаалтын бүртгэл УСТАХГҮЙ — санхүү, татварын хууль тогтоомжийн дагуу тогтоосон хугацаанд заавал хадгалагдана.

Холбоо барих

Компани:
Висим интернэйшнл ХХК
Регистрийн дугаар:
7323489
Хаяг:
Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Богд Жавзандамба хутагтын гудамж
И-мэйл:
info@wesim.mn
Утас:
99933857 · 24/7 · Монголын цаг (UTC+8)