Түгээмэл асуулт
eSIM, төлбөр, буцаалт, хүргэлтийн талаарх асуултууд. Хариулт олдохгүй бол бидэнд бичээрэй.
eSIM гэж юу вэ?
eSIM (embedded SIM) нь биет карт биш — операторын мэдээллийг таны утсанд аль хэдийн суулгагдсан чип рүү шууд татаж авдаг дижитал SIM юм. Ажиллагааны хувьд энгийн SIM картаас ялгаагүй: ижил сүлжээ, ижил дата.
- Карт солих, хайчлах, гээх асуудалгүй
- Үндсэн дугаараа хэвээр үлдээж, дээр нь аяллын дата нэмнэ
- Онлайнаар авч, хэдхэн минутын дотор суулгана
Ганц болзол — таны төхөөрөмж eSIM дэмждэг байх ёстой.
eSIM QR код гэж юу вэ?
QR код бол таны eSIM профайлыг татаж авах холбоос ба идэвхжүүлэх код юм. Уншуулахад утас нийлүүлэгчийн сервер рүү холбогдож, профайлыг өөр дээрээ татаж авдаг.
QR уншуулах боломжгүй бол и-мэйл дэх «Серверийн хаяг» (SM-DP+) болон «Идэвхжүүлэх код»-ыг гараар оруулж болно — үр дүн нь яг ижил.
QR кодыг зөвхөн нэг удаа ашиглана. Суулгасны дараа код хүчингүй болдог тул eSIM-ээ андуурч устгахаас болгоомжил.
Миний утас eSIM дэмжих үү?
Хамгийн хурдан шалгах арга — утасныхаа тохиргоог нээх:
- iPhone — Тохиргоо → Сотын холбоо. «eSIM нэмэх» гэсэн мөр байвал дэмжинэ
- Samsung — Тохиргоо → Холболт → SIM менежер. «Мобайл багц нэмэх» байвал дэмжинэ
- Google Pixel — Тохиргоо → Сүлжээ ба интернэт → SIM → «+ Нэмэх»
Ерөнхийдөө дэмждэг загварууд:
- iPhone XR/XS болон түүнээс хойшхи бүх загвар
- Google Pixel 3 болон түүнээс хойш
- Samsung Galaxy S20, Z Flip/Fold, Note 20 болон түүнээс хойшхи
- iPad Air (3-р үе), iPad Pro (3-р үе), iPad mini (5-р үе) болон түүнээс хойш
Дэмжихгүй тохиолдол
- Оператороор түгжигдсэн төхөөрөмж — эхлээд түгжээг нь тайлуулна
- Хятадын зах зээлд зарагдсан iPhone хувилбарууд — 2 биет SIM-тэй, eSIM-гүй
- Зарим улсад зарагдсан Samsung загварууд — үйлдвэрлэгч eSIM-ийг хаасан байдаг
Худалдан авах үед бид таны төхөөрөмжийг дахин шалгаж, дэмжихгүй бол урьдчилан анхааруулна.
eSIM-ээ хэрхэн суулгах вэ?
Төлбөр төлсний дараа QR код болон заавар и-мэйлээр шууд очно.
- Тогтвортой Wi-Fi-д холбогдоно — профайл татахад интернэт шаардлагатай
- Тохиргоо → Сотын холбоо / SIM менежер → «eSIM нэмэх»
- И-мэйл дэх QR кодыг уншуулна (эсвэл кодыг гараар оруулна)
- Профайл татагдахыг хүлээнэ — ихэвчлэн 1–2 минут
- eSIM-дээ «Аялал» гэх мэт нэр өгнө
- Үндсэн дугаараа Үндсэн (Primary) хэвээр үлдээнэ
iOS 17.4 ба дээш хувилбар дээр и-мэйл дэх «eSIM суулгах» товчийг дарахад Тохиргоо шууд нээгдэнэ — QR уншуулах шаардлагагүй.
Загвар тус бүрийн дэлгэрэнгүй зааврыг суулгах заавар хуудаснаас үзнэ үү.
Суулгасны дараа яаж ашиглаж эхлэх вэ?
- Тохиргоо → Сотын холбоо хэсгээс шинээр нэмэгдсэн eSIM-ээ олно — жагсаалтын хамгийн сүүлд байх магадлалтай
- Түүн дээрээ «Дата роуминг»-ыг АСААНА
- «Мобайл дата» мөрөнд үндсэн дугаарынхаа оронд шинэ eSIM-ээ сонгоно
- Дуудлага, мессежийг үндсэн дугаартаа үлдээнэ — тэгвэл ирсэн дуудлага хэвээр очно
Очих улсдаа буусны дараа сүлжээ автоматаар холбогдоно. 2–3 минутын дотор холбогдохгүй бол нислэгийн горимыг 10 секунд асааж унтраана.
Дата ажиллахгүй хэвээр байвал и-мэйл дэх APN тохиргоог шалгаж оруулна уу.
Утсанд минь аль хэдийн eSIM байгаа — дахиад нэмж болох уу?
Болно. Утсандаа олон eSIM профайл хадгалж, шаардлагатай үедээ сольж ашиглах боломжтой.
Гэхдээ ихэнх төхөөрөмж дээр нэгэн зэрэг идэвхтэй байх нь: үндсэн биет SIM + сонгосон нэг eSIM. iPhone 13-аас хойшхи загварууд биет SIM-ээ унтраасан тохиолдолд хоёр eSIM-ийг зэрэг идэвхтэй байлгаж чадна.
Аялал дуусахад eSIM-ээ устгах шаардлагагүй — зүгээр л унтраагаад орхи. Устгасан eSIM-ийг ихэвчлэн сэргээх боломжгүй гэдгийг санаарай.
eSIM-д утасны дугаар, дуудлага, мессеж багтдаг уу?
Багц бүр өөр — сонгохоосоо өмнө багцын тайлбарыг заавал уншина уу. Гурван төрөл байна:
- Зөвхөн дата — утасны дугаар байхгүй, дуудлага/SMS хийхгүй. Аяллын багцуудын дийлэнх нь энэ
- Дугаартай, гэхдээ минут/SMS-гүй — дугаар олгогдох ч дуудлага, мессежийн эрх багтаагүй
- Дугаар + минут + SMS — багцын тайлбарт тусгайлан заасан байна
Зөвхөн дататай багц авсан ч WhatsApp, Viber, Messenger зэрэг аппаар дуудлага хийх бүрэн боломжтой. Мөн таны үндсэн дугаар дуудлага, мессеж хүлээн авахад идэвхтэй хэвээр байна.
Анхаар: eSIM-д дугаар олгогдсон ч тухайн дугаараар банк, апп, вэб сайтад бүртгүүлэх буюу баталгаажуулах SMS хүлээн авч чадна гэсэн БАТАЛГААГҮЙ.
Аяллын өмнө авах уу, очсоны дараа юу?
Явахаасаа өмнө аваарай. Гэртээ Wi-Fi дээр байхдаа суулгачихвал онгоцноос буусан даруйдаа интернэттэй болно — гадаадад Wi-Fi хайх шаардлагагүй.
Суулгасан ч ашиглаж эхлэх хүртлээ eSIM-ээ унтраалттай байлгаж болно. Ихэнх багцын хугацаа очих улсынхаа сүлжээнд анх холбогдох үеэс эхэлдэг тул Монголд байхад хугацаа шатахгүй.
Багцын хүчинтэй хугацаа хэзээ эхлэх вэ?
Оператор болон багцаас хамаарна. Ихэнх тохиолдолд очих улсынхаа сүлжээнд анх холбогдох үед эхэлдэг. Цөөн тооны багц харин QR уншуулж, профайл идэвхжсэн даруйд эхэлдэг.
Багц тус бүрийн нөхцөлийг худалдан авах хуудсан дээр тодорхой бичсэн байгаа — сонгохоосоо өмнө уншина уу.
Эргэлзвэл: Монголд байхдаа eSIM-ээ зөвхөн суулгаад, дата роумингаа асаалгүй орхи.
Нэг багцыг хэд хэдэн улсад ашиглаж болох уу?
Тийм — бүсийн болон дэлхийн багцууд хамрах хүрээндээ багтах бүх улсад ажиллана. Улс дамжихад eSIM солих, дахин тохируулах шаардлагагүй: сүлжээ автоматаар шилжинэ.
Нэг улсын багц зөвхөн тухайн улсад ажиллана. Хамрах улсын жагсаалтыг багцын хуудас-наас шалгаарай.
eSIM-ээр hotspot тараах боломжтой юу?
Ихэнх багц дээр боломжтой. Ажиллахгүй байвал дарааллаар нь оролдоно уу:
- Wi-Fi-гаа салгана
- Мобайл датаг eSIM дээрээ сонгосон эсэхийг шалгана
- Утсаа дахин асаана
- Дараа нь hotspot-оо асаана
- Ажиллахгүй хэвээр бол APN тохиргоог шалгана
Цөөн тооны оператор hotspot-ыг хязгаарладаг. Ийм тохиолдолд багцын тайлбарт заасан байна.
Ухаалаг цаг дээрээ ашиглаж болох уу?
Цаг нь өөрөө eSIM-ээр мобайл холболт дэмждэг бөгөөд оператороор түгжигдээгүй бол болно. Идэвхжүүлэх зааврыг үйлдвэрлэгчийн гарын авлагаас үзнэ үү.
Apple Watch дэмжигдэхгүй. Apple Watch нь iPhone-той ижил оператор дээр, ижил захиалгыг хуваалцахыг шаарддаг тул гуравдагч этгээдийн eSIM ажиллахгүй.
eSIM-ээ дахин цэнэглэх (сунгах) боломжтой юу?
Ихэнх eSIM дээр боломжтой — шинэ QR код авахгүйгээр байгаа eSIM дээрээ дата нэмнэ.
- Миний eSIM-үүд хэсгээ нээнэ
- Сунгах eSIM-ээ сонгоно
- «Дата нэмэх» дарж багцаа сонгоод төлбөрөө төлнө
Хэдхэн минутын дотор дата нэмэгдэнэ — утсан дээрээ ямар ч тохиргоо хийх шаардлагагүй.
Тухайн оператор сунгалт дэмждэггүй бол, эсвэл өөр операторын багц туршихыг хүсвэл шинэ eSIM худалдаж авна.
Үлдэгдэл, хэрэглээгээ шалгах хуудас-аар нэвтрэхгүйгээр хэдийд ч харж болно.
Өөр хүнд бэлэг болгож авч болох уу?
Болно. Худалдаж аваад QR кодыг найз, гэр бүл, хамт олондоо дамжуулахад л хангалттай — eSIM дэмждэг төхөөрөмжтэй хэн ч суулгаж чадна.
Захиалга өгөхдөө хүлээн авах хүний и-мэйл-ийг оруулбал QR код шууд түүнд очно.
QR код нэг удаагийнх — зөвхөн нэг төхөөрөмжид суугдана. Тиймээс кодоо олон нийтэд бүү нийтлээрэй.
Хариулт олдсонгүй юу? Дэмжлэг рүү бичих.