← Нүүр
Нууцлалын бодлого
Бид ямар мэдээлэл цуглуулж, юунд ашиглаж, хэнтэй хуваалцдаг вэ.
Хувилбар 1.0 · Шинэчилсэн 2026-08-11
1. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ
- И-мэйл хаяг — нэвтрэх код, eSIM хүргэх, захиалгын мэдэгдэл илгээхэд (заавал)
- Гар утасны дугаар — захиалга холбох, аялалын үеийн шуурхай дэмжлэгт (заавал)
- Утасны загвар — eSIM дэмждэг эсэхийг шалгахад
- Захиалгын мэдээлэл — багц, үнэ, төлбөрийн төлөв
- eSIM-ийн техникийн мэдээлэл — ICCID, төлөв, дата хэрэглээ
- Банкны данс ба дансны эзний нэр — ЗӨВХӨН буцаалт хүссэн тохиолдолд
- IP хаяг ба хөтчийн мэдээлэл — сешн хамгаалах, хүсэлтийн хязгаар тогтооход
- Гуравдагч платформын (Google, Facebook) данстай ОГТ холбогддоггүй
2. Юунд ашигладаг вэ
- eSIM хүргэх, захиалгыг гүйцэтгэх
- Дэмжлэг үзүүлэх, гомдол шийдвэрлэх
- Луйвар, урвуулан ашиглалтаас сэргийлэх
- Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх (санхүүгийн бүртгэл)
- Таны мэдээллийг зар сурталчилгааны зорилгоор ГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭД ЗАРАХГҮЙ
3. Хэнтэй хуваалцдаг вэ
- eSIM нийлүүлэгч — eSIM гаргуулахад шаардлагатай хамгийн бага мэдээлэл
- Төлбөрийн байгууллага — төлбөр боловсруулахад
- И-мэйл ба SMS хүргэх үйлчилгээ — мэдэгдэл илгээхэд
- Эрх бүхий байгууллага — хуулийн үндэслэлтэй шаардлагын дагуу
4. Хэр удаан хадгалдаг вэ
- Нэвтрэх код — 10 минут, ашиглагдсаны дараа шууд хүчингүй
- Нэвтрэлтийн сешн — 30 хоног, эсвэл гарах хүртэл
- Захиалга ба eSIM-ийн бүртгэл — санхүүгийн бүртгэлийн шаардлагын хугацаанд
- Буцаалтын банкны мэдээлэл — тухайн буцаалт хийгдэж дуустал
5. Таны эрх
- Өөрийн мэдээллээ харах — «Миний eSIM-үүд» хуудсанд
- Дансаа устгуулах хүсэлт гаргах
- Мэдээллээ засуулах, залруулах
- Мэдэгдэл хүлээн авахаас татгалзах
6. Хамгаалалт
- Нэвтрэлтийн токен, нэвтрэх код нь өгөгдлийн санд шифрлэгдсэн (hash) хэлбэрээр л хадгалагдана
- И-мэйл, утас, eSIM-ийн код нь програмын логт бүтнээр бичигддэггүй
- Дэлгэц дээр eSIM-ийн код маскчилагдаж харагдана
- Холболт бүр шифрлэгдсэн (HTTPS)
7. Күүки
- Нэвтрэлтийн сешн — та нэвтэрсэн эсэхийг санахад (заавал)
- Харагдацын тохиргоо — цайвар/бараан горим санахад
- Зар сурталчилгааны хянагч күүки ашигладаггүй
8. Нэвтрэлт ба дансаа устгуулах
Нэвтрэхэд нууц үг шаардлагагүй — и-мэйл хаяг руу тань нэг удаагийн код илгээнэ. Бүртгүүлэхэд и-мэйл хаяг ба утасны дугаар хоёулаа шаардлагатай.
- Google, Facebook болон бусад гуравдагч платформоор нэвтрэх боломж БАЙХГҮЙ
- Тэдгээр платформ руу таны худалдан авалтын мэдээллийг илгээхгүй
- Дансаа бүрмөсөн устгуулахыг хүсвэл дэмжлэгтэй холбогдоно уу.
- Захиалга, төлбөр, буцаалтын бүртгэл УСТАХГҮЙ — санхүү, татварын хууль тогтоомжийн дагуу тогтоосон хугацаанд заавал хадгалагдана.
Холбоо барих
- Компани:
- Висим интернэйшнл ХХК
- Регистрийн дугаар:
- 7323489
- Хаяг:
- Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Богд Жавзандамба хутагтын гудамж
- И-мэйл:
- info@wesim.mn
- Утас:
- 99933857 · 24/7 · Монголын цаг (UTC+8)